Нөхцөл байдал хүндэрвэл орон нутгаас шатахуун оруулж ирнэ гэв


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр " Эхний ээлжид 10 мянган тонн буюу 200 вагон шатахуун орж ирнэ. Хөх хотын боловсруулах үйлдвэр дээр төлбөр тооцоо хийгдээд, гэрээ баталгаажсан. Нийтдээ 43340 тонн нефтийн бүтээгдэхүүн орж ирэхээр болсон. 3300 нь АИ92 бензин. Үүнийхээ 10 мянган тонныг эхний ээлжид авахаар ажиллаж байна. Дахин тасалдал үүсгэхгүй. Үлдсэн бага хэмжээний шатахуунаа аль болох олон хэрэглэгчид хуваарилах зорилгоор хязгаарлалттай ажиллаж байна. Түүнчлэн эмнэлэг, цагдаа, Онцгой байдлыг машинуудад үйлчлэх тусгай таван ШТС бэлтгэсэн.

Бидний зүгээс аль болох олон хэрэглэгчид шатахуун өг гэсэн чиглэл өгч байна. Гэхдээ ШТС болгоны шатахууны үлдэгдэл харилцан адилгүй байгаа. Урдаас шатахуун орж иртэл хязгаарлалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өчигдөр ААН-үүдтэй ярилцахад 10 дугаар сарын 1-10-ныг хүргэх боломжтой байна гэсэн. Орон нутгийн нөөцүүд хангалттай байгаа. Тиймээс нөхцөл байдал хүндэрвэл орон нутгаас шатахуун оруулж ирэх арга хэмжээ авна. Гэхдээ ийм байдалд хүрэхгүй байх гэж найдаж байна.

Хоёр хоногт 48 вагон орж ирэх хуваариар явна. Энэ нь дунджаар 1000 орчим тонн. Дунд нь тасалдал үүсгэхгүй байх тал дээр бүх арга хэмжээг авч ажиллана.

Яг одоо "Роснефть" компанийн дэд захиралтай манай талын хүмүүс уулзаж байгаа. Би ОХУ-ын Элчин сайдтай байнгын холбоотой байгаа. Өчигдөр ОХУ-ын Элчин сайд “Маргааш та бүхэн "Роснефть" компаниас таатай мэдээ авна” гэж хэлсэн. Тиймээс эерэг хүлээлттэй байна." гэв.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.174
    2021/09/26

    ЭРГҮҮ юм чинь юу яриад бна аа ЭНЭ ХҮНДРЭЛ БИШ ҮҮ

    Хариулах
  • 192.82.87.87
    2021/09/25

    лимит

    Хариулах
  • 192.82.87.87
    2021/09/25

    Орон нутаг чинь 92 байхгүй гээд таг хаасан, 95-д өглөө эрт дугаарлаад үд дунд болоход өнөөдрийн лифттэй дууссан гээд хааж байна даа. Дээд удирдлага шал өөр юм яриад л, орон нутагт үнэтэй бензинээ гүйлгэх гээд л , энэ улсад үнэхээр иргэдийн эрх ашгийг хамгаалах засаг төр байна уу Ерөнхийлөгчөө, ЕС-аа, ашиг орлого л олж байвал яасан ч хамаагүй болсон уу

    Хариулах
  • 64.119.23.177
    2021/09/24

    тэгээд орон нутгаас оруулж ирээч ээ

    Хариулах
  • 66.181.183.184
    2021/09/24

    Өөрөөс шалтгаалахгүй юмыг яая гэхэв зүтгэж л байна болно биз дээ. Муу амтангууд орилж л байг. Улс төр гэдэг орооцолдсон УТАС шүү.

    Хариулах
  • 192.82.83.102
    2021/09/24

    Сайн бна. Лаг сайд шүү

    Хариулах