Австралид 500 метр өндөр шүрэн хад илрүүлжээ

2020 оны 10 сарын 30

Австралийн Жэймс-Күүкийн их сургуулийн  хэсэг эрдэмтэд 500 метр өндөр шүрэн хад илрүүлжээ. Уг шүрэн хадыг Австралийн их шүрэн далангийн төгсгөл хавиас илрүүлсэн бөгөөд энэ нээлт нь сүүлийн 120 жилийн түүхэнд байгаагүй том нээлт болсон байна. Их шүрэн хэрэм нь 2600 орчим км үргэлжлэх бөгөөд 29 мянга гаруй шүрэн хад бүхий хөндий юм. Энд 1500 гаруй төрлийн загас амьдардаг бөгөөд 1981 онд шинжлэх ухааны ач холбогдлоороо Дэлхийн өвд бүртгэгдсэн.

Харамсалтай нь цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр 1995 оноос хойш энэ шүрэн арлын талаас илүү нь алга болжээ.

Шинээр илрүүлсэн шүрэн хад нь Нью-Йоркийн “Empire State Building” цамхаг, Куала Лумпурын хос цамхагаас ч өндөр аж. Энэхүү шүрэн хадны хормой хэсэг  л гэхэд 1.5 км өргөн, далайн ёроолоос ердөө 40 метрийн өндөрт байрлаж байгаа юм байна. Дээрх шүрэн хадыг 12 сарын судалгаа шинжилгээний үр дүнд илрүүлсэн ба эрдэмтэд далайн ёроолыг 3D зураглал хийх замаар судалжээ.


 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 03
43.228.131.45
Эх орон юунаас эхлэх

Гайхамшигтай нээлт болжээ. Гайхалтай.