Шүүгч Ц.Батнасан: Э.Цэндбаатарын багшаас "Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо" гэсэн мессеж ирсэн

С.Гандэлгэр
2021/10/03

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлөөс ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд сорилго тэмцээнд ялсан Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд халз тулаан явуулахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдээлж байв.

Энэхүү халз тулаан өнөөдөр Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болох байсан.

Дүрмийн дагуу тамирчид өнөөдөр 07:00-08:00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орж, ОУХМ О.Тулга жиндээ тэнцжээ. Тамирчдын эрүүл мэндийг өглөө үзэх байсан ч Э.Цэндбаатар ирээгүй байна.

Эрүүл мэндийн үзлэгийн цаг хаагдсаны дараа Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаас тэмцээний шүүгчээр ажиллах байсан Ц.Батнасанд мэссэж ирсэн тухай zarig.mn сайтад ярилцлага өглөө.

Уг мэссэжээр Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван "Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо" гэдгээ мэдэгджээ. Тэрбээр ямар шалтгаанаар халз тулаанд оролцох боломжгүй болсон нь тодорхойгүй байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.78
    2021/10/05

    ih jin hasaagvi gsn archaagvi ium doo chaavaas!

    Хариулах
  • 192.82.85.82
    2021/10/03

    Yamar beg shaltgaan bga biz de. Tegj ih guij suhruud bsan hun yu gej utga uchirgui alga bolhov dee

    Хариулах