Малдаа яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ


Говьсүмбэр аймаг, Баянтал сум, нэгдүгээр багийн “Тэрэгт” гэдэг газарт малчин Э, өнгөрөгч аравдугаар сарын 09-ний өдрийн 07:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай мэдээлэл ирсэн.

Улмаар тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 11:25 цагт “Тэрэгт” гэдэг газраас 6 км-т Дорноговь аймгийн харьяат малчин Э/26 настай, эрэгтэй/-г эсэн мэнд олсон гэж тус сумын Засаг даргын орлогч мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна