Нөхөн сонгуулиар сонгогдсон УИХ-ын ШИНЭ ГИШҮҮД


Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг албан ёсоор танилцууллаа. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: 

Өглөө СЕХ хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг нэгтгэж, тус тойргоос хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр батламжилж үнэмлэхийг нь өгөх тогтоолын төслийг баталлаа.

  • Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ц.Идэрбат нийт сонгогчдын 73.3 хувийн санал буюу 17264 сонгогчийн санал 
  • Харин СХД-ийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авч УИХ-ийн гишүүнээр сонгогдож байна" гэв. 

Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлөх Э.Батшугар гэж хэн бэ?

1987 онд төрсөн, санхүү, эдийн засагч мэргэжилтэй. АНУ -ын Калифорни мужийн ахлах сургуулийг дүүргээд Массачусетс мужийн Уолтхэм дэх Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцаж  төгссөн.

Ажлын туршлагын хувьд АНУ-ын “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банканд гурван жил ажиллаж, улмаар  2008 онд эх орондоо ирж Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр мөн гурван жил ажилласан.

 2011-2012 он хүртэл МАХН-ын VI бага чуулганаас МАХН-ын гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон, МҮАН-тай хамтарсан Шударга ёс эвслийн удирдах зөвлөлийн гишүүны албыг хашиж байв.  

Түүний  АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

 Нийт орлого: Жилийн 92.6 сая төгрөгийн орлоготой
 Гэр бүлийн нийт орлого: 704 сая төгрөг
Орон сууц, барилга: 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай
Тээврийн хэрэгсэл: Toyota Land Cruiser 200, жижиг оврын суудлын машин нэг, мотоцикл нэг.
Хадгаламж: 162  сая төгрөг
Зээл: Хоёр тэрбум
Хувьцаа: 17 компанид хувьцаа эзэмшдэг.

Хэнтийчүүдийн СОНГОЛТ Ц.Идэрбат гэж хэн бэ?

Ц.Идэрбат нь 1981 онд төрсөн.  Англи хэлний багш мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистер. 

 Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан. 2020 оноос Хэнтий аймгийн Засаг даргаар  ажиллаж байгаа.
 
Ц.Идэрбатын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг дахин хүргэж байна.
 
Нийт орлого:
22 сая төгрөгийн жилийн орлоготой
Гэр бүлийн жилийн орлого: 40 сая төгрөг
Орон сууц, барилга: 266 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй,
Тээврийн хэрэгсэл: 24 сая төгрөгөөр үнэлэгдэх машинтай
Мал: 80 саяар үнэлэгдэх малтай

Хадгаламж: 15 сая төгрөг

 Зээл:104 сая төгрөг



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.32.159.151
    2021/10/18

    Har mashin hakerdaj, ner devshuuldeg, MAH- mongoliin ard tumniig elgeer ni hevtuullee. Ih hurliin gishuud ni ug helj chaddaggui, har mashinaar l garsan humuus tul, dargadaa taalagdaj MAH- daalgavariig bieluulne. Tegeed ch suuri humuujulgui, Hurelsuh, hair dund osoogui Oyun-Erdene terguutei humuus yadaj bhad bolovsrol muu, setgel muutai yum

    Хариулах
  • 66.181.160.68
    2021/10/18

    СЕХ-ны дарга гэж өмдөндөө бааж шээсэн архичин Хүрэлсүхийн дуулгавартай зарц Хар машин хакердсан хэргээрээ шорон луу аяигдана даа

    Хариулах