Халдвар авч Гэрэгэ системд бүртгэгдсэн тохиолдолд цэрэгт татахгүй


Нийслэлийн хэмжээнд 2021 оны цэрэг татлагын ажлыг зохион байгуулах товчооны нэгдсэн хурал өнөөдөр боллоо. 

Иймд цэрэг татлагын зохион байгуулалтын асуудлаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэрэг татлагын ажиллагаа зохион байгуулна. Цар тахалтай холбоотойгоор нарийн олон төлөвлөгөө гарган УОК-ын гаргасан зөвлөмжийн хүрээнд  зохион байгуулахаар ажиллаж байна. 

Зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын товчоогоор үзлэгт орох үүрэгтэй. Энэ нь залуучуудад дараах давуу талтай.

Ер нь цэрэгт явах хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа гэдгийг хэлье. Цэргийн албаны тухай хуулинд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөх боломжтой. 

КОВИД-19 халдвартай холбоотойгоор тухайн иргэн Өрхийн эрүүл мэндийн төв эсхүл шинжилгээний цэг дээр очиж өгсөн шинжилгээ нь "эерэг" гэдэг нь батлагдаад, gerege.mn системд бүртгэгдсэн тохиолдолд цэргийн албанд татахгүй" хэмээн мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.