М.Тулгат: Э.Одбаярыг бичлэг тараасан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан байна


УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон удирдлагууд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий иргэдийн асуудлаар УЕПГ-т шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга М.Тулгат: 

"Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийхээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан намын зүгээс батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна. Тэднийг баривчлах явцад цагдаагийн алба хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлийг шалган тогтоож, хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байхыг прокурорын байгууллагаас шаардаж байна. Иргэн Э.Одбаярын хувьд цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож байхад эрх баригчид огт тоохгүй байна. Түүнийг бичлэг тараасан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан юм билээ. Иргэн Д.Монголхүүг цагдаагийн алба хаагчтай зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр хорьсон байна лээ. Үндсэн хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой" гэв. 




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.57
    2021/10/20

    Би одбаярыг дэмждэггүй л дээ гэхдээ хүн өлсгөлөн зарласан байхад тоохгүй үхэг гэж байгаа юм байх нь аймшигтай юм аа энэ төрийн өндөрлөгүүд сайдууд гишүүд бүгд мэдрэл муутай хулгайлахаас худлаа ярихаас өөр юм мэдэхгүй ш дээ ундармаагаас 340 тэрбумаа авч чадахгүй ямар их авилга авдагаа хаянхярваа нотолчлоо

    Хариулах
  • 202.126.90.40
    2021/10/19

    Эцэг нь юу ч дуугарахгүй байхад хүүгийнхээ буруу үйлдэлийг хүлээн зөвшөөрөд бгаа юм биш үү.

    Хариулах
  • 192.82.78.115
    2021/10/19

    Төрийн эрхэмүүд иргэддээ гомдож гонгинож барьж хорих нь байж боломгүй харгис бөгөөд дарангуйлал.

    Хариулах
  • 192.82.78.115
    2021/10/19

    Оюун-Эрдэнэ ээТөрийн хүний зангалаг гаргаж үүрэх ачаагаа даахгүй гонгинох муухай

    Хариулах
  • 202.126.90.66
    2021/10/19

    За тэгээд мөрдөн шалгах ажиллагаанд улс төрийн нам оролцоод эхэлбэл юу болох нь ойлгомжтой. Нэртэйгээр нь хууль хүчний байгууллага улс төрийн намын даалгавраар ажилладаг болгочих юм уу? Нэг их сошалиар мэдэгдэл гаргаж нөлөөлөх гэсэн хүмүүс.

    Хариулах
    • 202.126.89.221
      2021/10/19

      Угаасаа МАН илүү суудал авч олонх болж засаг төр барьж байгаа нь үнэн биздээ.Тзүгээр ч барахгүй хууль хүчний байгууллага буюу МАН -ын шууд хамааралтай улс төрийн намын даалгавраар ажилладаг гэхэд хилсдэхгүй ард түмэн бүгд мэдэж байгааг үгүйсгэх аргаггүй шүү дээ.Тухайн нөхцөл байдал яаж өрнөж байгаа түүнийг хууль цагдаагийн байгууллага яаж зохицуулж хүч хэрэглэж хүний эрхийг зөрчиж.хувь хүний үгээ хэлэх .үзэл санаагаа илэрхийлэх явдалд хөндлөнгөөс зөв хуулийн хүрээнд зохицуулах атал дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллаж байгаа.нийгэмд хууль цагдаагийнхан ёс бус харъцаа үүсгэж зодож.чирч гулдчич ямар увайгүйгээр ачиж явлаа.Энэ бүгд түмний нүдэн дээр болсон явдал.Ямарч хүн энгийн нүдээр хараад дүгнэлт хийж чадах процесс.Үүнийг өөрөөр юү гэж ойлгох билээ.Хууль зохицуулагч нар арай л дэндүү муухай харъцаж байсан.Иргэд олон түмэндээ хүндэтгэлтэй харъцаж. Цагдаагийн албан хаагчид бүгд л зүрх сэтгэлтэй хүмүүс байлтай бусдын эрх чөлөөнд хахир хатуу хэрцгий харъцахыг эрс эсэргүүцэж байна.

    • 192.82.78.115
      2021/10/19

      Төрийн хүний хамгийн муу муухай муу чанар бол ул сууригүй түүхий асуудлыг нийгэмд цацаж хөөсрүүлдэг явдал.

  • 66.181.161.56
    2021/10/19

    Энэ мүүнчин үнэхээр даварч бнаа, хоногийн хоолгүй болтлоо ядарч байсангүй, зүгээр л мөрөөрөө амьдармаар бна хулгайч бандиа, зайлаад өгөөч

    Хариулах
  • 122.201.24.138
    2021/10/19

    Оюунэрдэнэ ямар муухай зуулттай юм бэ дээ. Гадаадын улс орнуудыг дуурайж залуу хүнийг сайд болгоод байх юм. Гаднынхны сайд болж байгаа залуус бүх талаараа дээд зэргээр бэлтгэгдсэн ёс зүй, чиг хандлага лут байгаа . Манайх тэгэхэд ямар байна ямар ч ёс зшй байхгүй, адилхан л залуус байж нэгнээ зуугаад л барьж хориод л . Энэ ерөнхий сайд арай биш юмаа.

    Хариулах
    • 192.82.78.115
      2021/10/19

      Бидний са ангайвал л Өмерикаар жишээ татдаг . Тэгвэл тэнд ямарч боловсролгүй ажлын туршлагагүй зхлуусыг төрд гаргасныг харсан уу? үгүй л байхгүй юу? Төрийн эрхэмүүд нь дандаа нас тогтсон цагаан толгойтой байгаа биздээ.