ТОДРУУЛГА: 2019 онд Д.Хаянхярваа "Эрдэнэс Монгол"-д байгаагүй


Өчигдөр УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ-аас гэнэт нэгжлэг хийж, баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тухайн үеийн буюу АТГ-аас Д.Хаянхярвааг шалгаж байх үеийн зургууд цахим орчинд өчигдөр оройноос тарж эхэлсэн. Эх сурвалжийн хэлж буйгаар тус зураг дээрх бэлэн мөнгө, валют түүний албан өрөөнөөс бус хувийн оффис дахь өрөөнөөс нь олдсон байна.

Нууц байх учиртай АТГ-ийн ажиллагааны баримт, сэлт буюу бэлэн мөнгө, флаш диск зэргийн зураг цаанаа зорилго агуулсан мэт олон нийтийн сүлжээнд цацагдсан нь анхаарал татаж буй. 

Улс төрийн зорилготой мэт харагдах уг баривчилгаа, олдсон эд зүйлсийн талаар Эрдэнэс Монгол ХХК-ийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Эрдэнэс Монгол компанийн албан өрөөнөөс мөнгө олдсон юм шиг мэдээлэл тараад байна. Энэ бол худлаа. Манай компанийн албан өрөө биш" гэв. 

Мөн прокуророос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгасан" хэмээн мэдээлсэн. 

Энэ талаар тэрбээр "2019 онд Д.Хаянхярваа захирал байгаагүй шүү дээ. 2020 оны 10 дугаар сард ажлаа авсан. Бид энэ хүрээнд мэдээлэлтэй байна" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.70
    2021/10/19

    Hahaha danhan tolgoit ogtsoroo uls oron chin svidlee Namiin chin ner hvnd chamaas bolj shaldaa unalaa Huuliin baiguulagiig huviin kompani shigee ashiglahaa odoo boli hvssen hvseegvi chi ogtsorno uls toroos zailj buyn bol

    Хариулах