Сүүлийн 24 цагт халдварын 2153 тохиолдол батлагдаж, 17 иргэн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд 2153 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 1147, орон нутагт 1006 тохиолдол бүртгэгдлээ.  Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 342,992 болж нэмэгдлээ.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй. 

Харин коронавируст халдварын улмаас 17 хүн нас баржээ.  Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,518 хүн эндээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9,241
  • Хүндэвтэр- 6,920
  • Хүнд – 2,197
  • Маш хүнд – 359 хүн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна