Р.Эмүжин: Ингээд сууна уу, дуулна уу, тэр ч байтугай уран бүтээлээрээ тэмцэнэ үү, ёстой ЖАВХЛАН юм даа


Яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин С.Жавхлангийн талаар ийнхүү цахим хуудаснаа бичжээ.

Жавхлан юм даа…

Жавхланг яаж ч гутаагаад нэмэргүй ээ. Уран бүтээлч хүн уран бүтээлээ өөртөө бус, өргөн түмэнд зориулж, шатаж, шаналж, онгирч, омгорхож хийдэг гэдгийг улстөрчид ойлгохгүй. Болохгүй байгаа авилгачдын эсрэг боссонгүй, суусангүй, жагссангүй гэнэ. Тэгээд очоод суулт зарласан нэгнийгээ элдвээр гутаан доромжилно. Жавхлан УИХ-д дөрвөн жил үүрэг хариуцлага гэх юмгүй мануухай болж суухдаа төрийн ажил төрлийн холбоо, бүлэглэлийн сүлжээ, намын хамаарлаар сэм сэмхэн явагдаад, үе үехэн алдагдаад, суган доогуур нь хулгайчид шивнэлдээд, суудлынхаа дор мөнгө нуугаад байгааг хараагүй биш, харсан. Мэдрээгүй биш мэдэрсэн. Тэр тухай хэд хэдэн удаа яриа өгч л байсан.
Хоёр нохойгоо хооллоод МАН, АН-тай зүйрлээд шоглож байгаа бичлэг нь байдаг шүү дээ. Дуулж, парламентад орж, дахин сонгогдоогүйдээ нутгийнхандаа гоморхсоноос өөр ямар гэм түүнд байгаа юм. Идсэн уусан, идээлсэн бузарласан юм байгаа бол гаргаад ир. Хамаг Монгол төсөл нь хаа очиж маш сайн төсөл, дэлхийгээр нэг тархсан Монгол туургатнуудад хүрч чадсан л юм даа. Урлагийн хүнд өдий дайны бэлэг дурсгалын аяга, сүр сүлдтэй малгай, дээл хувцас байлгүй дээ. Монгол гэрт амьдардаг айл, эсгий олбог ширдэг бол янзаараа бэлтгэсэн биз. Тэр муу годон гутлыг айлын эхнэр болгон л авдаг биз дээ. Хаа очиж Жавхлан тоглолт, дууны орлогоо ганцаараа шингээдэггүй, зуднаар хөл алдаж зутарсан малчдад өчнөөн хандив өргөж л байсан. Баясгалантай хамтран тоглолт хийгээд бүх орлогоороо өвс аваад өвлийн хүйтнээр хөдөө тийш ачуулж л явсан.
Жавхланд алдаа, онооны аль аль нь байдаг хэдий ч, Монголоо гэсэн мохошгүй сэтгэлээ дүрэлзүүлж явдаг нь үнэн шүү. Тэмцээд суугаа нэгнийгээ тэвнээр хатгаад, тэмцлийн агуулга, хэлэмж, зорилгыг нь гутал малгайн үнэ өртөгөөр бүдэгрүүлээд баймааргүй байна. Дэмжихээ байг гэхэд дэвсэлмээргүй байна. Ер нь тэгээд авсан, авлигадсан баримтгүй, араас нь ухаад ч юм гарч ирдэггүй хүнийг өмссөн зүүснээр нь өөлж, нийгмийн анхаарлыг будлиантуулдаг технологи байна аа, байна. Бид өөрсдөө очиж суугаагүй, утас маажиж, уурлаж бухимдахаас хэтрээгүй. Хэлэх, хийх хоёрын дунд алд дэлэм ялгаа, амьдрал бүтнээрээ багтдаг хорвоо. Жавхлан гэтэл төрдөө дохио өгөөд сууж чадаж байна. Олны танил гэж омойтсонгүй, урлагийн хүн гэж улалзсангүй, ганцхан өөрийнхөө төлөө гадаа хоноод яваа юм уу, үгүй.
Ингээд сууна уу, дуулна уу, тэр ч байтугай уран бүтээлээрээ тэмцэнэ үү, ёстой Жавхлан юм даа. Тойрогтоо хөрөнгө оруулах нэрээр тус бүр 4.0 тэрбумыг өөрөө өөртөө батлаад сууж байгаа гишүүд харин Жавхлангаас ичиж амьдрах хэрэгтэй шүү!



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.119
    2021/10/21

    За яршиг энэ нэг ажил хийх дургүй бас гишүүн болох дуртай.Болоогүй гээд гомдоно.Айлын эрх хүүхэд шиг.Ард түмэн чиний дууг хүлээж авна.Улс төр хийхийг чинь авахгүй байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

    Хариулах
  • 202.21.109.5
    2021/10/21

    Эмүжин мундаг шүү.харин энэ эрлийз троллуудыг хараач үхлээ

    Хариулах
  • 202.21.109.5
    2021/10/21

    Жавхлан хэлсэн хийсэн.дэлхийн монголчуудыг урлагаар нэгтгэж,монголчуудын нүдийг нээж цөсийг хөөргөсөн.

    Хариулах
  • 202.21.109.5
    2021/10/21

    Яг үнэн.Жавхлан хэлсэн,хий

    Хариулах
  • 202.9.41.20
    2021/10/21

    жавхлан ядаж нэг ажил хийгээсээ амаараа д ажил хийдэг тэнэг гар

    Хариулах
  • 66.181.161.21
    2021/10/20

    ene yostoi balai avgai,zz

    Хариулах
  • 192.82.87.7
    2021/10/20

    жавхлан монголд юу хийж гийгүүлсэн юм вэ гишүүн байхдаа тойрогт ямар өөдтэй ё байсан биш дээ харин гачууртын хар замыг гарсан гишүүд нь тавьж байгаа шүү

    Хариулах
  • 64.119.25.90
    2021/10/20

    Солиот Энхтуяа нэртэйгээр нь Тэмужин гэдэг нэр аваач. Балай авгай.

    Хариулах
  • 122.201.24.138
    2021/10/20

    Эмүжин д баярлалаа. Үнэнийг ч ёстой нэг улалзтал нь бичдэг шүү. Улам их амжилт.

    Хариулах
  • 66.181.161.10
    2021/10/20

    Эмүжин үнэнийг хэллээ. Жавхлан төсөл хэрэгжүүлье гэж. Мэдээж УИХ-гишүүд, авилгач албан тушаалтнууд болон нам дагасан цүнх баригчдаас өөр хэнд ч бэлэн 4 тэрбум төгрөг байхгүй. Сангийн сайдад хандахаас өөр яахийн. Сайд нь боломжгүй гэсэн байна. Хууль зөрчсөн юм алга. Нээх хүнийг буруутгах арга хайсан МАНГАСУУД.

    Хариулах