С.Энхболд: Шинэ жил, цагаан сараар бизнесүүд нь нээлттэй, иргэд нь баярлая гэдэг дээр санал нэгдсэн

С.Гандэлгэр
2021/10/20

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ҮХАҮТанхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзаж ярилцжээ. Уулзалтаар ЭМЯ цаашид иргэд дархлаа сэргээх буюу 3 дугаар тундаа идэвхитэй хамрагдаж чадвал аливаа нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахыг дэмжихгүй.

Удахгүй болох шинэ жил, цаашлаад цагаан сараар бүх бизнесүүд нь нээлттэй байя, иргэд нь баярлая, ААНэгжүүд нь орлоготой байя гэдэг дээр санал нэгдсэн байна. 

МҮХАҮТ-ын зүгээс цар тахлыг даван гарахад бүх л талын хамтын ажиллагаа чухал байгаа үед дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна