Фэйсбүүк компани нэрээ солихоор төлөвлөж байгаагаа мэдэгдлээ


Хамгийн том сошиал платофрмыг эзэмшигч Фэйсбүүк компани нэрээ солихоор төлөвлөж байгаа тухай эх сурвалж мэдээлжээ.

Компанийн шинэ нэрийг аравдугаар сарын 28-нд болох тус компаниас жил тутам зохион байгуулдаг Connect чуулганы үеэр, эсвэл түүнээс ч өмнө зарлаж магадгүй гэнэ.  Фэйсбүүк үйлчилгээ нь Instagram, WhatsApp, Oculus зэрэг бусад бүтээгдэхүүнүүдийн хамт нэг толгой компанийн нэрэн дор ажиллах ажээ.

Ингэснээр Фэйсбүүк нь зөвхөн сошиал медиа компани биш, интернэтийн дараагийн үе гэгддэг метаверс салбарын компани болж байгаагаа харуулах зорилготой гэнэ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна