УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөхөөр Ц.Оюундарийг томилжээ


Ц.Оюундарийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэсгийн зөвлөхөөр өнөөдөр томилжээ. 

Тэрбээр 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн. 1999-2001 онд Ийгл телевизийн дэд захирлаар ажилласан, 

2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, "Сэтгүүл Зүйн Мастер"-ийн зэргийг хамгаалжээ.

2012-2015 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга. 

2015 онд МҮОНРТ-ийн захирал, 2021 оноос Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.