АНУ-ын 20 долларын дэвсгэртийн загварыг боолчлолын эсрэг тэмцэгчийн хөргөөр солино

С.Гандэлгэр
2021/01/31

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Байдений засгийн газар цаашид хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажлууд дэлхий дахины анхааралд байгаа. Тэгвэл  20 долларын дэвсгэртийн хөрөг зургийг боолчлолын эсрэг тэмцэгч Харриет Табманы зургаар солих ажлыг эхлүүлсэн тухайгаа олон нийтэд зарлалаа. Тус шийдвэрийг анх 2016 онд тухайн үеийн Америкийн Ерөнхийлөгч Барак Обама гаргаж байсан боловч түүний дараагийн Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа авсныхаа дараа тухайн шийдвэрийг хүчингүй болгосноор орхигдсон юм.


Харриет Табман нь 19-р зууны үед өнгөт арьстнуудын боолын хөдөлмөр эрхлэлтийг эсэргүүцэгч, улс төрийн нэрт зүтгэлтэн бөгөөд олон зуун Африк гаралтай боолуудыг чөлөөлж байсан түүхтэй нэгэн ажээ. Ийнхүү түүний хөрөг зургийг үндэсний мөнгөн дэвсгэртдээ мөнхлөх нь АНУ-ын хувьд түүх, соёлын онцгой ач холбогдолтой хэмээн Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки тайлбарласан байна.

Одоогийн 20 долларын дэвсгэрт дээр хөрөг нь буй Эндрю Жексон нь боолчлогч байсны зэрэгцээ Америкийн уугуул ард иргэдийг хоморголон устгах үйл ажиллагаа явуулж байсан нэгэн юм. Үүнтэй холбогдуулан боолчлогч байсан түүний хөрөг 20 долларын дэвсгэрт дээр байгаа нь олны шүүмжлэлд ихээхэн өртдөг ажээ.


Эх сурвалж: theguardian.com



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 109.183.244.156
    2021/02/16

    ardchalaliin toloo temcsen Trumpiin zurgiig tavia

    Хариулах
  • 59.153.114.53
    2021/02/10

    vabga amerik baihgui bolno gej unen helje

    Хариулах
  • 109.183.244.156
    2021/02/10

    bidangiin ardchalal uu NAIZ oBAmagiinhaan zugiig tavihgui javaa

    Хариулах
  • 66.181.184.192
    2021/02/01

    За нэг 20тийн дэвсгэрт олж авч далд хийе байз. Дахиж хэвлэхгүй юм байна

    Хариулах