11/12, 2026
АНУ-ын төлөөлөгчдийг суулгасан онгоц ОХУ-ын агаарын хилээр орж иржээ
Арабын нэгдсэн Эмиратаас хөөрсөн АНУ-ын онгоц ОХУ-ын хилээр орж ирсэн талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээллээ. Урьдчилсан байдлаар, уг онгоцонд АНУ-ын албан ёсны төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нар сууж яваа бөгөөд өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах юм байна. Тэд Абу Дабид болсон гурван талт уулзалтын үр дүнг хэлэлцэх гэнэ.