Zuv.mn цахим сайт нь Монголын болоод дэлхийн улс төр, эдийн засаг, нийгэм, цаг үеийн шуурхай мэдээ мэдээллээс гадна байгаль экологи, сав шим ертөнц, шинжлэх ухаан технологи, их спорт, нийтийн биеийн тамир, өв уламжлал, үүх түүх, урлаг соёлын мэдээллээс нийтлэлийн бодлогынхоо дагуу (шийдэл, гарц гаргалгаа бүхий иргэний ардчилсан, хүний эрхийн мэдрэмжтэй, ирээдүйн чиг баримжаатай, оюунлаг мэдээллийг сонгон) уншигчдад хүргэхийг эрмэлздэг.
Нийтлэлийн бодлогыг судалгаанд үндэслэж, бага, өсвөр, залуу, дунд, ахмад үе гэсэн бүх насны бүлгийнхнийг хамруулж, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн боловсрууллаа.

Аливаа улс төрийн нам, бизнесийн болон төрийн байгууллагаас хараат бус байж, мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандаж олон нийтийн дуу хоолой болж ажиллана.
Нийгмийн бүхий л давхаргын уншигчдад чиглэсэн мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд, газар дээрээс нь хүргэхийг эрмэлзэнэ.
Мэдээллийг гарц гаргалгаа, бодит баримт, эх сурвалжтайгаар, хуучиршгүй, хожим эш, баримт болгож болохуйцаар хүргэхийг зорино.
Нийтлэлийн бодлогоо бага, өсвөр, залуу, дунд, ахмад үе гэсэн насны бүх бүлгийн уншигчдыг хамруулах байдлыг бодолцон боловсруулсан.
Шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, ололтыг үйл ажиллагаандаа байнга нэвтрүүлнэ.
Байгалийн олон янз байдлыг хадгалах сэдэв редакцийн бодлогод чухал байр суурь эзэлнэ.
Жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах, ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана.
Захиалгат, төлбөрт мэдээллийг тодорхой тэмдэг, тэмдэглэгээгээр тэмдэглэнэ.
Зөв.мн сайтын сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа гадны ямар нэгэн нөлөөллөөс ангид, хараат бус байна
Мэдээллийг бодит эх сурвалжаас авч, баталгаажуулсны дараа олон нийтэд түгээнэ.
Нийтийн сонирхлыг тэргүүн эгнээнд тавьж ажиллана.
Мэдээлэл боловсруулж нийтлэхдээ эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангана. Тухайн мэдээлэлд холбоотой бүх талын эх сурвалжид тайлбар өгөх боломжийг олгоно.
Хэнийг ч угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, бусад нөхцөл байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй, хүний эрх, жендерийн мэдрэмжтэй ажиллана.
Мэдээллийн нууц эх сурвалжаа ямар ч тохиолдолд чанд хадгална.