2026 оны 06 сарын 23-ны өдрийн 12:57
“Ард түмэн У.Хүрэлсүхийг хүсэж байна” гэх нэрээр Үндсэн хуульдаа гар хүрч, У.Хүрэлсүхийг улираана
“Ардын нам ард түмэндээ” хэмээх сүржин үгээр малгайлж, хөдөө орон нутгаар хөндлөн гулд тойрч яваа МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойхоо ард түмнээсээ асууна гэж мэдэгдлээ. Гэвч нөгөө талд МАН-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асуусан сэтгүүлчийн өөдөөс “Олон нийт гэж хэн юм” хэмээн иргэдийг басамжилсан удаатай.
Ард түмнээсээ асууна гэх нэрийдлээр Ардын намынхан “Ард нийтийн санал асуулга” явуулах бололтой. Санал асуулга явуулахтай холбогдсон зардлыг улсын төсвөөс гаргах хуультай. Тэгэхээр МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ улсын төсвөөс мөнгө гаргаж тодруулах нь.
Үндсэн хуульд, “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бий. Хуулиараа бол У.Хүрэлсүх улирах боломжгүй болчхоод буй.
Өөрөө ч “Миний Ерөнхийлөгч байх хугацаа ирэх жил дуусна. Би дахиж өөрийгөө нэр дэвшүүлэхгүй. Надад тийм бодол санаа байхгүй” хэмээн мэдэгдэж байсан. Гэхдээ ард түмэн намайг хүслээ гэх нэрээр У.Хүрэлсүх Үндсэн хуульд гар хүрч, улирах боломжоо хуулиар нээж мэднэ. Гэхдээ Үндсэн хуульд гар хүрээд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн ч түүнд дөрвөн өрсөлдөгч бий. Парламентад суудалтай намууд хамтрах уу эсвэл дангаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү гэдгээс юмс хамаарч, өрнөл зурагдана.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 3, 2026
Шатахууны хомсдолоос үүдэж дэлхийн улс орнууд хэмнэлтийн горимд шилжиж байна

October 27, 2026
Унгарын дарангуйлагч асан НҮБ-ын дараагийн ЕНБД болох уу

October 26, 2026
"Монгол тулгатны 100 эрхэм"-д яригдаж байсан Сергей Шойгу гэж хэн бэ

October 22, 2026


