Энтертайнмент2026 оны 09 сарын 16-ны өдрийн 22:09
Энтертайнмент2026 оны 09 сарын 16-ны өдрийн 22:09
Японы “Panasonic” фирм БНСУ-ын жүжигчин Ха Ёныг оролцуулсан сурталчилгаагаа интернэт орчноос устгажээ. Фирм яагаад ийм шийд гаргасан нь тодорхойгүй ч жүжигчний гарал үүсэлтэй холбоотой саяхны дуулиан шуугианаас болсон гэж олон нийт таамаглаж байна.
Ха Ён нь өнгөрсөн сарын 7-нд KBS телевизийн ток шоу нэвтрүүлэгт оролцох үедээ дөрвөн үеэрээ эмчийн удамтай гээд элэнц өвөө нь Японд барууны анагаах ухаан судалж, Сөүлд тус улсын анхны хувийн эмнэлгийг байгуулан Кужон хааныг (1852-1919) эмчилж байсан гэж ярьсан байдаг. Нэвтрүүлэг цацагдсаны дараа Ха Ёны элэнц өвөө нь элэнц өвөө нь 1902 онд Японы эмчийн мэргэжлийн эрх авсан анхны солонгос хүн хүн болох Ан Сан Хо болохыг олон нийт илчлэн гаргаж ирснээр асуудал үүссэн байна.
Түүнийг Японы талыг баримтлагч байсан гэдэг нь тоогтоогдсон байсан тул олон нийтийн эсэргүүцэл Ха Ёнд хүнд тусаж, тэрбээр жүжигчний замналаа орхиоос өөр аргагүй байдалд хүрсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 28, 2026

October 27, 2026

October 20, 2026

October 19, 2026