Спорт2026 оны 10 сарын 28-ны өдрийн 22:52
Спорт2026 оны 10 сарын 28-ны өдрийн 22:52
Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ өнгөрсөн зун АНУ, Мексик, Канад гурван улсад болсон ДАШТ-ий тасалбарын борлуулалтаас таван тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь 2022 онд Катарт болсон ДАШТ-ий тасалбар борлуулалтын орлогоос тав дахин өндөр дүн аж.
“The Times” энэ талаар мэдээллээ.
“АНУ, МЕКСИК, КАНАД 2026” нь тасалбарыг эрэлтээс шалгаалан хэлбэлзэлтэй үнээр худалдаалах зарчмыг хэрэгжүүлсэн анхны ДАШТ бөгөөд нэг тоглолтын тасалбарын үнэ маш өндөр буюу 100-6370 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан юм.
Мөн аваргын төлөөх тоглолтын тасалбар 4451 ам.доллараас хоёр сая ам.долларын хооронд үнэтэй байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.