Мэдээ4 цаг 55 минутын өмнө
Мэдээ4 цаг 55 минутын өмнө
Цахим орчинд Bold Tovuu гэх хаягтай иргэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар нарын талаар гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл бичиж оруулжээ. Уг мэдээллийг УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар үгүйсгэсэн мэдэгдэл гаргасан байна.
Тэрбээр мэдэгдэлдээ "Монгол Улсын Ерөнхийлөгч бусдыг зодож, барьцаалж, хоёр хоног тамлан зовоодог гэх ийм аймшгийн кино шиг яриаг та хаанаас, ямар эх сурвалжаас сонссон юм бэ?
Та хоёр хүний нэр хүндэд халдсан ноцтой, баримтаар нотлогдоогүй мэдээлэл тараахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн институц, Төрийн тусгай хамгаалалтын газар, Монгол төрийн нэр хүндэд ч халдаж байна.
Ийм ноцтой зүйл үнэхээр болсон гэж үзэж байгаа бол эх сурвалж, баримтаа ил тод дэлгэх хэрэгтэй. Харин баримтгүй бол бусдын нэр төрд халдсан ийм мэдээллийг үнэн мэт түгээх нь хариуцлагагүй үйлдэл шүү" гэсэн байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 2, 2026

November 2, 2026

October 29, 2026

October 29, 2026