Видео4 цаг 35 минутын өмнө
Видео4 цаг 35 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд өгөх чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарт өчигдөр өглөө. Ногдол ашгийн хоёр их наядыг төсөл хөтөлбөр, нэг их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр Засгийн газар төлөвлөөд байсан юм. Тэгвэл энэ асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Иргэн Ч: Заавал ийм, тийм гэхгүй нэг удаа өгчихөд эх орныхоо баялгаас хувь хүртээд сайхан байна байх. Уулзсан хүн бүр дансандаа авна гэж ярьж байна. 850 гаруй мянган төгрөг их мөнгө. Ялангуяа тэтгэвэрт гарсан ахмадууд бид үр хүүхдээсээ авахаасаа илүүтэй тэтгэврийн мөнгөөрөө болгодог. Ийм үед ногдол ашгаа дансандаа авбал хэрэгтэй байна. Тодорхой хэмжээнд ахмадууд хуримтлал үүсгэх байх. Инфляц тодорхой хэмжээнд өсөх байх, гэхдээ амьдралдаа хэрэгцээтэй зүйлдээ зарцуулна. Нэг өдөртөө үрээд дуусгахгүй шүү дээ. Өмнө нь ахмадуудад нэг сая төгрөг өгөхөд би компьютер, нөхөр маань гэрэл зургийн аппарат авч байсан. Одоо хүртэл амьдралд маань хэрэг болдог. Тийм учраас зөв зарцуулна гэж бодож байгаа.
Иргэн Д: Авахгүй байх нь зөв. Гэр ахуйн зүйлс аваад дуусчихна. Аливаа ногдол ашгийг тухай бүрт нь аваад хэрэглэх биш арай өөр байвал зүгээр гэж боддог.
Иргэн Ц: Авах нь зөв. Их мөнгө. Иргэд өөр өөрийнхөө хэрэгцээнд зарцуулах байх. Нэг удаа ч гэсэн хэрэгтэй болчихоод байна. Би эрүүл мэндддээ зарцуулна. Эмнэлгээр явахад мөнгө их хэрэг болж байна. Баялаг бол ард түмний өмч гэдгийг Ерөнхийлөгч маань олон удаа хэлж, сануулсан. Гэтэл яг ороод ирэнгүүт хөрөнгө оруулалт руу Ерөнхий сайд татчихаад байна. Ард түмний өмч учраас эздэд нь өгсөн дээр байх. Хөрөнгө оруулалтаа бусад зүйлээсээ гаргана биз гэж бодож байна.
Иргэн Г: Авбал юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна. Тухайн үедээ л болох байх. Ногдол ашгийг Баялгийн санд хуримтлуулсан нь зүгээр болов уу. Тараачихвал үнийн өсөлтөөс айж байна. Ногдол ашгийг нэг хоногтоо л үрээд дуусчихна шүү дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрд шургалсан ҮЛ бүтэх хүмүүсээс болж АРД олон хаширсан учраас ГАР дээрээ авна гээд байгаа болохоос УГ нь АШИГТАЙ зүйлд ХӨРӨНГӨ оруулах нь ялангуяа ЦЭРГИЙН ШИНЖЛЭХ ухааны ХӨГЖИЛД оруулах нь зөв. Ерөнхийлөгч олон түмэнд таалагдах гэж БУРУУ л шийдвэр гаргаж байна билээ. Эсвэл ЯГ ТЭР мөнгөөрөө ДАВХАР ГҮҮРЭН зам барьж ТҮГЖРЭЛИЙГ эрс багасгах ёстой.