Мэдээ1 цаг 37 минутын өмнө
Мэдээ1 цаг 37 минутын өмнө
Имарт Бизнес Клуб нь 2026 оны 11 дүгээр сарын 6–8-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдах “HORECA Mongolia Expo 2026” үзэсгэлэнд оролцож, зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, хангамжийн цогц шийдлүүдээ танилцуулах гэж байна.
Тус үзэсгэлэнгийн хүрээнд Имарт Бизнес Клуб нь олон улсын ТОП 20 брэндийн 160 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж, ресторан, кофе шоп, зочид буудал, катеринг болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад бизнесийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, найдвартай нийлүүлэлтийн боломжуудыг санал болгоно.
Үзэсгэлэнд No Brand, Barbera, Haenaeum, Carl Kühne, Inalpi, Savushkin, Bibigo, LAV, Tendance зэрэг олон улсын брэндүүдийн бүтээгдэхүүнийг онцлон танилцуулах юм.
Мөн үзэсгэлэнгийн гурван өдрийн турш Италийн Barbera брэндийн кофе, Францын Délifrance брэндийн бэйкери бүтээгдэхүүний амталгаа зохион байгуулж, зочдод бүтээгдэхүүний амт, чанар, онцлогтой танилцах боломж олгоно.
Имарт Бизнес Клуб нь бизнес эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, худалдан авалтыг хялбарчлах, өрсөлдөхүйц үнээр чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорьдог. Энэхүү үзэсгэлэн нь салбарын бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдлүүдээ танилцуулах чухал боломж болж байна.
Иймд зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчид болон сонирхогч та бүхнийг 2026 оны 11 дүгээр сарын 6–8-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд хүрэлцэн ирж, Имарт Бизнес Клубийн үзэсгэлэнгийн хэсгээр зочлохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://businessclub.e-mart.mn/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026