Мэдээ54 минутын өмнө
Мэдээ54 минутын өмнө
Шадар сайд Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Би Засгийн газрынхаа байр суурь дээр бат зогсоно. Бэлэн мөнгө тараана гэдэг миний улс төрийн шашинд хэзээ ч нийцэхгүй.
Өвөл эхэлчихсэн байхад эрчим хүч нь ямар ч бэлтгэлгүй байгаа. Бид эрчим хүч дулааны асуудлаа онцгой анхаарах хэрэгтэй байна. Асуудлыг аргалах гал унтраах маягтай яваад байна. Ийм байдлаар эрчим хүчтэй холбоотой асуудлыг ийм маягаар шийдэж болохгүй. ХҮН намаас эрчим хүч, дулааныхаа тарифыг чөлөөл гэдэг шахалт шаардлагуудыг байнга тавьдаг. Үүнтэй би санал нийлэхгүй.
Улсын онцгой комисс чинь орохгүй асуудал гэж алга. Баавгай гэхээр л Сандагаа бид хоёр чинь сандраад гүйх юм. Эрчим хүч доголдоод ирэхээр Б.Найдалаа бид хоёр сандраад гүйх юм. Нөгөө талдаа би УИХ-ын гишүүнийхээ ажлыг орхичихсон байгаа. Нэг хүн өөрийгөө хоёр хуваагаад дөрөв дэх, тавь дахь өдөр нь УИХ-ын гишүүн болоод гурав дахь өдөр нь Засгийн газрын гишүүн болоод явах ямар ч боломж алга байна.
Бодьтой холбоотой асуудлыг Х.Нямбаатар хөндөж байна лээ. Түүн дээр 16-17 гишүүн гарын үсэг зураад тэгээд гацчихсан байгаа. Хүмүүс зурахгүй байгаад байна шүү дээ.
Улс төрийн дотоод хэрүүл тэмцэл зодооноос болж бид хөгжихгүй байгаа юм. Хэтэрхий их улстөржиж, намчирхаж байна. Миний дотоод итгэл үнэмшил бол нэг арчвал бүгдийг нь арчмаар санагдах юм. Гэхдээ энэ чинь нөгөө талдаа Монгол төрийн ноён нуруу яваад байна шүү дээ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026