Мэдээ12 цаг 30 минутын өмнө
Мэдээ12 цаг 30 минутын өмнө
БНХАУ-ын Ганцмод хэилийн боомтын засвар үйлчилгээтэй холбоотойгоор удаашраад байсан Оюутолгой ХХК-ийн баяжмалын экспорт сэргэжээ. Хэвийн үед 14 цуваа хилээр гаргадаг байсан тул уурхайн экспорт дээр дурдсан шалтгааны улмаас өдөрт дөрвөн цуваа хүртэл багасаад байсан бол өчигдрөөс сэргэж, 13 цувааг хилээр нэвтрүүлжээ.
Уурхайн албан ёсны цахим хуудас болон гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийн фэйсбүүк хуудаст энэ талаар мэдээлсэн байна.
Мэдээлэлд, “Баяжмалын экспортын хязгаарлалт шийдвэрлэгдэж, өнөөдөр 13 баяжмалын цуваа хилээр гарлаа. Энэ хугацаанд манай хамт олон ч хичээж ажиллалаа. Засгийн газар, холбогдох байгууллагууд ч анхаарч, шуурхай арга хэмжээ авлаа. Тал талын хичээл зүтгэлийн үр дүнд байдал нааштай болж байгаад баяртай байна. Гэхдээ энэ эрчээ алдахгүй байх нь чухал.
Одоо бид хуримтлагдсан баяжмалаа экспортолж, эрчимтэй нөхөх тал дээр төвлөрнө өө” хэмээн бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 5, 2026

November 2, 2026

November 2, 2026

October 30, 2026