Мэдээ6 цаг 49 минутын өмнө
Мэдээ6 цаг 49 минутын өмнө
Оюутолгойн ногдол ашигтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянгын байр суурийг тодрууллаа.
Тэрбээр, “Ногдол ашгаа дансандаа авъя гэдэг саналыг 100 мянга гаруй иргэн өгсөн учраас зохих түвшиндээ удирдлагууд саналаа хэлж байгаа байх. Гэхдээ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж байж дараагийн алхмаа хийнэ.
Бэлэн мөнгө тараахаас илүү алсыг харсан төлөвлөлт хийх ёстой. Ялангуяа гадагшаа чиглэж байгаа мөнгийг дотооддоо авч үлдэхэд ногдол ашгаа зарцуулах нь зөв. Энэ асуудлыг УИХ дээр нээлттэй хэлэлцэх ёстой.
-Усны тухай хуульд та ямар байр суурьтай байна вэ?
-Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгад цэнгэг ус гэсэн тодорхойлолтыг оруулж ирж байгаа. Газрын дор байгаа цэнгэг усыг ашиглаж болохгүй, саарал усыг нь баяжуулах үйлдвэрт ашигла гэсэн зохицуулалт орж ирж байгаа. Өмнөговь аймагт газрын доорх усыг ашиглаж үйлдвэрлэл явуулж байгаа Тавантолгойн бүлэг орд, Оюутолгой, Нарийнсухайтад хамаарахгүй болчихож байгаа юм.
Юунд хамаарах вэ гэхээр цэнгэг ус ашиглаж байгаа Хангайн бүс, Төвийн бүс, Баруун бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд ажиллах боломжгүй болоод эхэлнэ. Саарал ус ашиглахын тулд цэнгэг усаа эхлээд ашиглана шүү дээ. Шууд хатуу хорихоор хэдэн жилийн дараа уул уурхайн үйлдвэрлэл явахгүй гэсэн үг. Энэ асуудлыг Засгаас оруулж ирэх ёстой гэж бодож байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026