Нийтлэл17 цаг 25 минутын өмнө
Нийтлэл17 цаг 25 минутын өмнө
D.parliament.mn нийтийн өргөдлийн систем нь 127 дахь гишүүн болж Парламентын үйл ажиллагаанл оролцох боломжийг ард иргэдэд олгодог бөгөөд өргөдөл 33,000, 70,000, 100,000 хүний дэмжлэг авсан тохиолдолд УИХ албан ёсоор авч хэлэлцдэг журамтай.
Бид та бүхэндээ өнөөдрийн байдлаар хамгийн их саналтай өргөдлүүдийг танилцуулж байна.
1. ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ 100САЯ ТӨГРӨГНӨӨС ДЭЭШ БОЛ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ТУХАЙ 50,338/100,000
Санаачлагч : Батболд Болдбаатар
Санаачилсан огноо: 2026.10.02 17:22
Тайлбар:
Төрийн албан хаагчид төрийн дээд ,дунд ,доод шат ялгаагүй авилга албан тушхалын гэмт хэрэг хийсэн ч ялгүй үлдэж татвар төлөгчид болон улсыг маш их хэмжээгээр хохироож байна. Төрдөө үнэнчээр ажилладаг албан хаагч гэж байхгүй боллоо их хэмээний авилга авсаг ч 40сая төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь энэ төрлийн гэмт хэргийг улам дэвэргэж өөгшүүлж байна
Өргөдөл
Монгол улсын иргэн Батболд овогтой Болдбаатар миний гаргасан өргөдлийн агуулга нь. Төрөөс төрсөн тэрбумтан авилгалч төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болгох, ийм төрлийн гэмт хэрэг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой. Өнөөгийн Монгол улсын төрд үнэнчээр зүтгэх хүн алга болж зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашгийг хангахын тулд давуу байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож оронд нь мөнгө эд хөрөнгө хахууль болгон авдаг байдал төрийн бүх шатанд даамжирч иргэдийн бухимдлыг асар ихээр төрүүлэх боллоо. Авилга албан тушаалын хэрэгт холбогдогч нь 40сая төгрөгөөр торгуулж өнгөрдөг нь асуудоыг улам дэвэргэж байгаа тул бүх хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорьдог болгохыг хүсэж өрнөдөл гаргав
2. АЖИЛТНЫ ХХОАТ БОЛОН НД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙГ БУУРУУЛАХ 7,960/33,000
Санаачлагч: Батсайхан ҮҮРДМАНДАХ
Санаачилсан огноо: 2026.09.01 17:48
Тайлбар:
Ажилтны ХХОАТ болон НД-ын шимтгэл төлөлтийг бууруулах. Цалингын доод хэмжээ нэмэгдсэнээр ХХОАТ болон НД-ын шимтгэл төлөлт нэмэгдэнэ.
Өргөдөл
Ажилтны ХХОАТ болон НД-ын шимтгэл төлөлтийг бууруулах. Цалингын доод хэмжээ нэмэгдсэнээр ХХОАТ болон НД-ын шимтгэл төлөлт нэмэгдэнэ.
Санал авах хугацаа:
Эхлэх: 2026.10.08 01:16
Дуусах: 2026.11.07 01:16
3. ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ ХХК ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХДАА ГАРСАН ХАЯГДЛЫГ ХЭРХЭН УСТГАЖ ИРСНИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ 6,326/70,000
Санаачлагч: Уранбилэг Даш
Санаачилсан огноо: 2026.10.02 17:07
Тайлбар:
Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа 20 орчим жил үргэлжилж байна. Энэ хугацаанд газрын тос олборлох, цооног өрөмдөх, тоног төхөөрөмж ажиллуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанаас их хэмжээний хаягдал үүссэн. Харин эдгээр хаягдлыг хаана, хэрхэн хадгалж, тээвэрлэж, устгаж, булж, устгалд оруулж ирсэн нь өнөөдөр иргэдэд бүрэн тодорхой биш байна. Ялангуяа газрын тос, тосорхог материал, өрөмдлөгийн шавар болон шингэн, химийн бодисын үлдэгдэл, бохир ус, ашигласан шүүлтүүр, тосны сав, тоног төхөөрөмжийн хаягдал зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр устгасан, дахин боловсруулсан эсэх нь эргэлзээтэй байна. Олон жилийн өмнө үүссэн хаягдлыг өнөөдөр зөвхөн бичиг баримтаар шалгаад орхих бус, газар дээр нь очиж, бодитоор хаана юу болсон бэ гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.
Өргөдөл
Петрочайна Дачин Тамсаг компанийн газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагааны сүүлийн 20 орчим жилийн хугацаанд үүссэн хаягдлын асуудлыг шалгах төрийн байгууллагуудын болон иргэний нийгмийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулах; Энэхүү ажлын хэсэг - газрын тос олборлох, хайгуул хийх явцад үүссэн хаягдлыг ямар төрлөөр ангилж, хаана хадгалж, хэрхэн тээвэрлэж, ямар аргаар устгаж ирснийг баримт бичиг болон газар дээрх бодит нөхцөлтэй тулган шалгах, - хаягдал тос болон газрын тос агуулсан материал, өрөмдлөгийн хаягдал, химийн бодисын үлдэгдэл болон бусад аюултай хаягдлыг газарт булсан, асгасан, зориулалтын бус газарт хаясан эсэхийг тогтоох, - өмнө ашиглаж байсан цооног, өрөмдлөгийн талбай, хаягдлын цэг, агуулах, зам болон бусад талбайд хөрсний бохирдол үүссэн эсэхийг шалгаж, шаардлагатай газруудаас дээж авч лабораторийн шинжилгээ хийх, - өмнө нь байгаль орчны хяналт шалгалтаар илэрч байсан зөрчил, өгсөн үүрэг даалгавар, нөхөн сэргээлт болон хаягдал устгасан талаарх мэдээллийг дахин шалгаж, хэрэгжилтийг нь газар дээр нь тогтоох, - байгаль орчинд хохирол учруулсан нь тогтоогдвол хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээлт болон хуульд заасан бусад арга хэмжээг авах, - хяналт шалгалтын явц, илэрсэн зөрчил, хөрс болон усны шинжилгээний хариу, цаашид авах арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх ... ийг шаардаж байна. Энэ бол 20 орчим жилийн хугацаанд газрын тос олборлож, хайгуул хийсний дараа байгаль орчинд ямар ул мөр үлдсэн, үүссэн хаягдлыг үнэхээр хууль, стандартын дагуу устгасан уу гэдгийг баримтаар тогтоох тухай асуудал юм. Хэрэв бүх зүйл хууль, журмын дагуу хийгдсэн бол шалгалтаар тэр нь нотлогдоно. Харин зөрчил гарсан бол хэн, хэзээ, ямар хариуцлага хүлээхийг тогтоох ёстой. Энэ бол Монголын ард түмний өмч, бидний үр хүүхдэд үлдээх нутаг. Иймд газрын тосны хайгуул, олборлолтын олон жилийн үйл ажиллагаанаас үүссэн хаягдлыг хэрхэн устгаж ирснийг газар дээр нь шалгах хараат бус, мэргэжлийн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байна.
Санал авах хугацаа:
Эхлэх: 2026.10.06 18:42
Дуусах: 2026.11.05 18:42
4. ББСБ БОЛОН ЦАХИМ ЗЭЭЛИЙН ХҮҮ, ШИМТГЭЛ, ТӨЛӨЛТИЙН НӨХЦӨЛИЙГ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БОЛГОХ, ҮНДСЭН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ 5,658/100,000
Санаачлагч: Баттогтох Даваасүрэн
Санаачилсан огноо: 2026.09.24 12:39
Тайлбар:
Монгол Улсын иргэд богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллага болон цахим аппликейшнээр зээл авах нь нэмэгдэж байна. Гэвч өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, үйлчилгээний төлбөр, богино хугацаатай төлөлтийн нөхцөл зэрэг нь иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, нэг зээлийг нөгөө зээлээр төлөх, олон жижиг зээлд давхар орох эрсдэлийг бий болгож байна. Иймд иргэдийн эрх ашгийг хамгаалах, зээлийн бодит өртгийг бууруулах, зээлдэгчийг үндсэн өрөө бодитоор төлж дуусгах боломжтой болгох зорилгоор дараах саналыг холбогдох хууль, журамд тусган хэрэгжүүлэхийг хүсэж байна. 1. ББСБ болон цахим зээлийн хүүгийн дээд хэмжээг үе шаттайгаар бууруулах Хэрэгцээ: Богино хугацааны зээлд хүү, шимтгэл өндөр тогтоогдсон тохиолдолд зээлдэгчийн төлөх нийт дүн үндсэн зээлийн хэмжээнээс үлэмж нэмэгдэж, өрийн дарамт үүсдэг.
Өргөдөл:
Иргэдийн дунд ББСБ болон цахим аппликейшнээр богино хугацааны зээл авах хэрэгцээ нэмэгдэж байгаа боловч өндөр хүү, шимтгэл, богино хугацаатай төлөлтийн нөхцөлөөс шалтгаалан өрийн дарамт нэмэгдэж, нэг зээлийг нөгөө зээлээр төлөх нөхцөл үүсэж байна. Иймд иргэдийн зээлийн дарамтыг бууруулах зорилгоор дараах асуудлыг хууль, журмаар зохицуулж өгөхийг хүсэж байна. 1. ББСБ болон цахим апп зээлийн хүү, шимтгэлд зохистой дээд хязгаар тогтоож, үе шаттайгаар бууруулах; 2. Идэвхтэй зээлээ хугацаанд нь төлж байгаа иргэнд тодорхой нөхцөлөөр үндсэн зээлийн төлөлтийг түлхүү хийх боломж олгох; 3. Үндсэн зээлийн үлдэгдэл буурах бүрд түүнд үндэслэн хүүг дахин тооцож, төлөгдсөн үндсэн төлбөрт ирээдүйн хүүг давхар тооцохгүй байх; 4. Зээлээ хугацаанаас өмнө хэсэгчлэн болон бүрэн төлсөн тохиолдолд ирээдүйд тооцогдох хүүг бууруулах, хүүгийн хэмнэлтийг зээлдэгчид бодитоор хүртээх; 5. Зээл сунгах, дахин зээл олгох үед нэмэлт хүү, шимтгэлээр өрийг хэт өсгөхийг хязгаарлах; 6. Аппликейшнээр зээл олгох үед зээлдэгчид үндсэн зээл, хүү, бүх шимтгэл, хугацаа, нийт төлөх дүнг ойлгомжтой хэлбэрээр урьдчилан мэдээлдэг байх; 7. Түр хугацааны санхүүгийн хүндрэлд орсон боловч зээлээ төлөх боломжтой иргэдэд зээлийг дахин хуваарьлах, үндсэн төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжийг нэмэгдүүлэх; 8. Олон ББСБ болон апп-аас зэрэг зээл авах замаар иргэн хэт өрөнд орохоос сэргийлэх зохицуулалтыг сайжруулах; 9. Цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл ашиглалт, өр барагдуулах үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлэх. 10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед иргэний банкны дансыг бүрэн хаах, ашиглах боломжгүй болгох явдлыг хязгаарлах Шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрийг барагдуулах шаардлагатай хэдий ч иргэний бүх банкны дансыг бүрэн хаах нь тухайн иргэн цалингаа авах, хоол хүнс болон өдөр тутмын хэрэгцээгээ хангах, байр, цахилгаан, ус, холбоо зэрэг зайлшгүй төлбөрөө төлөх боломжгүй болох нөхцөл үүсгэж болзошгүй. Иймд: иргэний дансыг өрийн нийт дүнгээр бүхэлд нь хаах бус, төлбөр гаргуулах шаардлагатай хэмжээнд хязгаарлах; цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг амьжиргааны зайлшгүй орлогын тодорхой хэсгийг хамгаалах; иргэнд өдөр тутмын хэрэгцээний төлбөр тооцоо хийх боломжтой хамгаалагдсан данс/үлдэгдэл ашиглуулах; өр төлбөрийг тогтмол төлж байгаа тохиолдолд дансны хязгаарлалтыг дахин авч үзэх; өр төлбөрийн хэмжээнээс илүү мөнгөн хөрөнгийг бүхэлд нь битүүмжлэхээс сэргийлэх; өр төлбөр барагдсан, эсхүл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон даруйд дансны хязгаарлалтыг шуурхай цуцлах зэрэг зохицуулалтыг хуульд тусгаж өгөхийг хүсэж байна. Зээлийн үндсэн төлбөрийг бодитоор бууруулж чаддаг, төлөлтөө хийж байгаа иргэнийг дахин өндөр хүүтэй зээл авах шаардлагатай болгодоггүй тогтолцоог бий болгох нь чухал байна. Иймд дээрх асуудлыг судалж, холбогдох хууль, журамд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулан иргэдийн зээлийн хүү, шимтгэл болон төлөлтийн нөхцөлийг илүү ойлгомжтой, шударга, хүртээмжтэй болгохыг хүсэж байна.
Санал авах хугацаа:
Эхлэх: 2026.10.07 03:09
Дуусах: 2026.11.06 03:09
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 6, 2026

November 4, 2026

November 3, 2026

October 20, 2026