Мэдээ12 цаг 54 минутын өмнө
Мэдээ12 цаг 54 минутын өмнө
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн ажилтны тухай хууль”-ийг өнгөрөгч долоодугаар сард УИХ-д өргөн барьсан билээ. Тус хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хууль өргөн барьсан УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас тодрууллаа.
Тэрбээр, “Эмч, эрүүл мэндийн ажилчдын амьдралын түвшин доогуур, санхүү орлого нь бага байна. Тийм учраас энэ салбарынхаа ажилчдын цалинг нь амьжиргааны түвшинд хүртэл нь нэмж чадахгүй юм бол эрүүл мэнд, эрх зүйн орчныг нь сайжруулсан хуулиа баталж явуулах ёстой. Тийм учраас Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийг санаачилсан.
Мэдээж сөрөг байр суурьтай гишүүд байгаа. Тодруулбал Үйлдвэрчний эвлэлд ажиллаж байсан С.Эрдэнэбат, С.Ганбаатар нарын гишүүд дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл Үйлдвэрчний эвлэлийн эрх мэдэл, байр суурь багасна гэж бодоод дэмжихгүй байгаа. Энэ хуулийн төсөв Үйлдвэрчний эвлэлтэй ямар ч хамаагүй. Эрүүл мэндийн салбарын ажилчид эрүүгийн хариуцлага хүлээгээд байдаг асуудлыг бууруулах, эрх зүйн орчныг нь сайжруулах, эрсдэлийн даатгалд хамруулах вэ, лицензийг нь хаанаас, хэрхэн авах вэ гэдгийг ойлгомжтой, хүнд сурталгүй явуулах гэх мэт олон асуудлыг шийдэх заалтууд тусгасан байгаа” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.