Мэдээ15 цаг 31 минутын өмнө
Мэдээ15 цаг 31 минутын өмнө
Монголын олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны ажлын арга барилыг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр, “Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран ажиллаж, хийж буй ажлыг нь дэмжиж ирсэн. Харин цаашид түүний удирдлагын арга барилыг дэмжих боломжгүй гэж үзэж байна.
Миний зөвлөх, СДЗХ болон YES байгууллагын Удирдах зөвлөлд ажиллаж байсан Халиунаа (Хако) олон жил тууштай зүтгэсэн эмэгтэй. Түүнийг Дундговь аймгийн YES төрийн бус байгууллагын дэд даргаар сонгогдоход “Түшигийн зөвлөх” гэдгээр нь эсэргүүцсэн гэх үг надад ирлээ. Хэрэв ийм байр суурь илэрхийлсэн бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
Эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжинэ гэдгээ бид бодит үйлдлээр харуулах ёстой. Олон жил хөдөлмөрлөсөн эмэгтэйг хэний зөвлөх, хэнтэй хамтарч ажилладгаар нь бус, өөрийнх нь чадвар, туршлага, хийсэн ажлаар үнэлэх хэрэгтэй.
ҮСХ-ны мэдээллийг эшилсэн Lemon Press-ийн нийтэлсэн үзүүлэлтээр, долоодугаар сарын байдлаар Дундговийн төсөв 16.9 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу 21 аймгаас хамгийн өндөр алдагдалтай гарсан байна. Ийм үед аймгийн удирдлага төсвийн сахилга, санхүүгийн хариуцлага, иргэдийн амьдралд бодит үр дүн өгөх ажилдаа төвлөрөх ёстой.
Цэлмүүн бид хоёр “Баттүшиг Цэлмүүн” сангаараа дамжуулан Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээний өрөө болон хүлээлгийн хэсгийг засаж тохижуулсан. Мөн саяхан “Энхмэнд” хөтөлбөрт 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ дэмжлэг бол нутгийн иргэдийн эрүүл мэндийн төлөөх бидний сэтгэл, зүтгэл юм. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлнэ.
Дундговьд санаачилга гаргаж, хөдөлмөрлөж буй хүмүүсээ дэмждэг, эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор хангадаг, нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг удирдлага хэрэгтэй. Миний байр суурь тодорхой” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ цулцгар банди шиг орчин цагийн төрийг механизмыг зэврүүлэн эвддэг шинэ үүлдэр бий болжээ!!!

November 9, 2026

November 9, 2026

November 9, 2026

November 9, 2026

November 9, 2026