Нийтлэл15 цаг 19 минутын өмнө
Нийтлэл15 цаг 19 минутын өмнө
БНХАУ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлсээр анх удаа 50-иас дээш хувьд хүргэж чаджээ. Globaltimes.cn сайт энэ талаар мэдээллээ.
Яг одоо тус улсын эрчим хүчний нийт эх үүсвэрийн 50.3 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байгаа бөгөөд дулааны буюу нүүрсээр ажилладаг цахилгаан станцын эх үүсвэр 49.7 хувь болж буураад байна.
Хятадын Аж ахуйн нэгжийн шинэчлэл, хөгжлийн нийгэмлэг (CERDS) өчигдөр буюу ням гарагт "Дэлхийн эрчим хүчний шилжилтийн тайлан (2026)"-г нийтэлсэн ба түүндээ 2025 онд дэлхийн хэмжээнд эрчим хүчнээс үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) ялгаруулалт өмнөх оноос 0.4 хувиар өсөж, 38.4 тэрбум тоннд хүрсэн нь 2021 оноос хойших хамгийн удаан өсөлт болсон гэж дурдаад, мөн хугацаанд БНХАУ-ын нүүрстөрөгчийн нийт ялгаруулалт 0.5 хувиар буурсан бол АНУ-ынх 2.4 хувиар өсөж, дэлхийн хэмжээнд ялгаруулалтын өсөлтөд хамгийн их нөлөө үзүүлсэн улс болсон гэж онцолсон байна.
БНХАУ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ ийнхүү 50 хувиас дээш гаргаж чадсан нь тус улс нүүрсний хамаарлаа багасгаж, сэргээгдэх эрчим хүч рүү хийх шилжилтээ эрчимжүүлж байгаагийн дохио болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 6, 2026

November 5, 2026

November 3, 2026

October 27, 2026