Мэдээ13 цаг 53 минутын өмнө
АТГ Х.Нямбаатарыг Монгол руу шилжүүлж авахаар Канад улс руу хүсэлт гаргажээ
Авлигатай тэмцэх газар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээлэлдээ “Х.Нямбаатартай холбоотой “Сэлбэ” дэд төв зэрэг төслүүдэд хууль бусаар тендер өгсөнтэй холбоотой 20 гаруй хэрэгт шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.
Монгол, Канад улсууд гэмт хэрэгтэн солилцох гэрээ байхгүй. Гэхдээ хоёр улсууд хоёулаа Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдсэн улсууд. Авлигын гэмт хэрэг хийсэн хүн хүний нутагт байгаа бол шилжүүлж өгөх үүрэгтэй. Тиймээс Канад улсын холбогдох байгууллагад Х.Нямбаатарыг шилжүүлж авахаар хүсэлтээ өгсөн байгаа” гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






