Мэдээ8 цаг 48 минутын өмнө
Мэдээ8 цаг 48 минутын өмнө
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудал болон шатахууны үнийн талаар тодрууллаа.
Тэрбээр, “Рио Тинто”-гоос захидал ирсэн. Товчхон хэлэхэд, ногдол ашгаа өгнө. Ногдол ашгаа яаж зарцуулах нь манай асуудал шүү дээ. Хугацааны хувьд компанийнхаа дүрэм журмаар явна. Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа гаргаад л өгөх байх.
-Шатахуунтай холбоотой асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Арваннэгдүгээр сараас шатахуун тогтвортой болно. Үнийг буулгах, тогтворжуулах арга хэмжээг авах саналыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг Ерөнхий сайдаас өглөө. Тэгэхээр Засгийн газраас үнийг буулгана” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 11, 2026

November 11, 2026

November 11, 2026

November 11, 2026