Мэдээ10 цаг 54 минутын өмнө
Виз гаргаж өгнө хэмээн иргэдээс 39 сая төгрөг залилжээ
Цахим орчинд “Визийг хурдан, хямд, баталгаатай гаргаж өгнө. Очмогц ажил, байр бэлэн” гэх зараар иргэдийг залилах тохиолдол ихэсчээ.
Тодруулбал, сүүлийн хоёр жилд визийн залилантай холбоотой 235 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд ихэнх нь цахим орчинд үйлдэгджээ.
Нэгэн жишээ дурьдахад, “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэх зараар иргэдээс 39 сая төгрөг залилсан этгээдэд шүүх таван жилийн хорих ял оноосон байна.
Санамж:
• Визийг зөвхөн тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газар, албан ёсны виз мэдүүлэх төв олгодог.
• “Танилтай”, “баталгаатай” гэх зуучлагчид урьдчилгаа бүү шилжүүл.
• Паспорт, хувийн мэдээллээ танихгүй хүнд бүү өг.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






