Оддын хувийн амьдрал17 цаг 28 минутын өмнө
Оддын хувийн амьдрал17 цаг 28 минутын өмнө
Яг одоо Английн хөлбөмбөгийн фанатуудын ярианы гол сэдэв нь Премьер лигийн “Арсенал” багийн хагас хамгаалагч Букайо Сака сүйгээ цуцалсан байж болзошгүй талаарх хов жив болоод байна. Capital XTRA маргааны гол шалтгаан Гэрлэлтийн гэрээ, уг гэрээнд орсон эхнэрийн талд ашиггүй заалтууд байсан байх магадлалтай гэж мэдээлсэн нь шуугианыг улам дэвэргэж байгаа аж.
Тодруулбал, хөлбөмбөгчний найз бүсгүй Толами Бенсон найз залуутайгаа гэрээ байгуулахгүйгээр гэрлэх хүсэлтэй байсан ч хөлбөмбөгч үүнийг нь зөвшөөрөөгүй байж магадгүй аж.
Хөлбөмбөгч найз бүсгүйнхээ хамт 2025 онд нийтэлсэн, сүй тавьсан талаарх мэдээлэл сүшиал хаягаас нь устсан нь тодорхой болсон. Мөн Толами Бенсон Интстаграм хаягийнхаа хандалтыг түр хаажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 9, 2026