Мэдээ1 цаг 3 минутын өмнө
“ТАШКЕНТ 2026”: Манай бөхчүүдийн өнөөдрийн оноолт
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотноо өнөөдөр эхэлнэ. 78 улсын 574 жүдоч өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тэргүүтэй зургаан дасгалжуулагчийн удирдлага дор 18 жүдоч барилдана.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн тэмцээнүүд болох бөгөөд манай улсаас 60 кг-д О.Төгөлдөр, 66 кг-д Б.Тэмүүжин, 48 кг-д Л.Булган, Ж.Анударь, 52 кг-д Л.Саяжаргал, 57 кг-д Б.Батсувд нар барилдаж байна.
Манай бөхчүүд хэрхэн барилдаж байна вэ
48 кг-д Лхагважавын Булган Б хэсгийн эхний тойрогт Польшийн Сандра Валендзикийг юүко үнэлгээгээр ялж, Бразилийн Сара Мендестэй таарлаа.
Ж.Анужин эхний тойрогт Бельгийн Майелис Дапад ялагдаж тэмцээнээ дуусгав.
52 кг-д Л.Саяжаргал эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын Валерия Козловатай таарлаа.
57 кг-д Б.Батсувд эхний тойрогт БНХАУ-ын Тайванийн Ни Ерх Котой таарсан. Ялбал Перугийн Хилари Ламтай барилдана.
Т.Ариунзаяа эхний тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойрогт Туркменистаны Медине Оразниязоватай барилдана.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Батбилэг БНХАУ-ын Тайванийн Лай Мин Яныг ялж, Кувейтийн Али Арамзитай таарлаа.
О.Төгөлдөр Израилийн Ицхак Ашпизд хожигдож тэмцээнээ дуусгалаа.
66 кг-д Б.Тэмүүжин эхний даваанд Сербийн Алекса Милошевичийг ялж, ОХУ-ын Абдуллах Парчевтай таарлаа.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 18, 2026
51 настай гимнастикч Оксана Чусовитина “Лос Анжелес 2028” олимпод бэлтгэж байна

November 18, 2026
КЮҮШЮҮ БАШЁ: Киришима тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд шилжлээ

November 16, 2026
Кюүшюү башёг таван бөх долоон даваа, нэг унаатай тэргүүлж байна

November 12, 2026


