Мэдээ13 цаг 3 минутын өмнө
Мэдээ13 цаг 3 минутын өмнө
Хууль зүйн сайд асан С.Амарсайханаас улс төрд өрнөж буй цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Монгол Улсын дотоод улс төр хямрал руу явж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч олон жилд улс төрд явсан, өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай улстөрчийн хувьд улс орныхоо гадаад аюулгүй байдал нэр хүнд, дотоод аюулгүй байдлыг бодож албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна гэж үзэж байгаа. Үүнийг нь ойлгож хандаж байгаа.
Би Г.Занданшатарын Засгийн газраас гарч ажлаа өгч байхдаа хэлж байсан. Өнөөдрийн улс төр намын хагарал, улсын талцал болж байна. Үндэсний эв нэгдлийн хагарал болж байна. Цаашлаад улс орны эдийн засаг нийгэм улс төрийн гарч болохгүй гүн хямрал руу явж байна. Үүнийгээ таслан зогсоох ёстой, ийм байдлаар төрийн ажил бодлого шийдвэр үргэлжилж болохгүй гэж хэлж байсан. Харамсалтай нь өнөөдөр тэр анхааруулж байсан асуудал бодит байдал болж байгаа нь сэтгэл зовоож байна.
Үндсэн хуулийн дагуу хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн Ерөнхийлөгч томилогдох хүртэл УИХ-ын дарга үүрэг гүйцэтгэх хуультай. Төрийн тэргүүнийг тэр энэ дэвшинэ гээд тохироогоор шийдчихдэг юм биш.
Бид цаашдаа хууль бус үйл ажиллагаа, төрийн цэргийн байгууллагын дотор байгаа ялзрал, илжрэлийг гаргаж цэгцлэхгүйгээр сонгууль яриад нэмэргүй.
Жишээ нь хар тамхины асуудал 100 мянгаар тоологдох хэмжээнд хүрсэн. Дээрээс нь хуулийн нэр барьсан, халхавчилсан, мөрдсөөр дархлагдсан цөөн тооны дээд удирдлагын албан тушаалтнуудаас болж, доод албан тушаалтнууд ажлаа хийх итгэл үнэмшилгүй болсон. Амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа, цөхөрч байгаа ард иргэд аргаа барсан. Надад худлаа ярих шаардлага байхгүй. Би хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа энэ хэрэг рүү богино хугацаанд гүн орсон. Нотолгоо баримттай, судалгаатай зүйл. Болох болохгүй зүйлийг нь өөрсдөө ухаж гаргаж ирэхгүй бол гарч ирэхийг нь хүлээж сууна гэдэг шиг худлаа зүйл байхгүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
CHI BITGII GUTSAAA MUU AVILGACHIN MIN SAISANG UHAJ TUNHUUD UDAHGUI LUSIINHORLOL BOLNOOO CHI

November 19, 2026

November 19, 2026

November 19, 2026

November 19, 2026