Мэдээ13 цаг 46 минутын өмнө
Мэдээ13 цаг 46 минутын өмнө
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Төсвийн бүтэн цикл болох төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилт, гүйцэтгэл, хяналт гэсэн зургаан үе шатыг хуульд бүрэн тусгасан байна. Монгол Улс 2016-2025 оны хооронд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 19.5 их наяд, гадаад зээл тусламжаар 14.8 их наяд, орон нутгийн хөрнгөөр 14.2, нийт 49.5 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм байна.
7 бүлэг дээр хөрөнгө оруулалтын удирдлагын сан гэж байна. Шинэ сан байгуулахаасаа илүү одоо байгааг нь цэгцэлж байна гэж ойлголоо зөв үү. Ажлын хэсэг ахалж байхдаа Норм нормативын сангуудын удирдлагуудтай бүгдийг нь дуудаж уулзсан. Аудитлагдсан тайланг нь одоо болтол авч чадаагүй байна л даа. Тэгэхээр хуулийн 54 дүгээр зүйлд төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр боловсон хүчнийг чадавхжуулж болно гэж заасан нь л баахан хүмүүсийг гадагш явуулдаг болгоод хувиргачихсан юм билээ л дээ. Энэ тал дээр хариулт авъя” гэв.
Сангийн сайд З.Мэндсайхан “Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2017 онд 350 орчим тэрбум төгрөг байсан юм билээ. Таны хэлсэнтэй санал нийлж байна, Нормативын сангийн тухайд. Гэхдээ бид энэ асуудлыг хэлэлцүүлгийн үеэр сайжруулаад явья гэж байгаа. Жишээ нь, манайх Мянганы сорилын сангийн хөрөнгө оруулалтаар ус цэвэршүүлэх барьсан шүү дээ. Гэтэл тэнд ажиллах мэргэжилтэн байдаггүй. Дарга явуулаад байна гээд байгаа тэр зардлыг ийм хүмүүстээ зориулах шаардлагатай байгаа юм” гэж хариуллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 20, 2026

November 20, 2026

November 20, 2026

November 20, 2026