Эгэл амьдрал8 цаг 51 минутын өмнө
Эгэл амьдрал8 цаг 51 минутын өмнө
Зөв.мн сайт “True Story” булангаараа Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Баттулгыг онцолж байна. Түүний хувьд 2024 онд “Парис 2024” паралимпоос мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулж байсан билээ. Ингэснээр хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байсан юм.
Тэрбээр Булган аймагт аймгийн хурц арслан Цэгмэд агсны бага хүү болж төрсөн. Багаасаа л өндөр болох мөрөөдөлтэй байсан тул “их мөнгө олдог” гэж сонсоод багшийнхаа зөвлөснөөр шүдний эмч мэргэжлээр их сургуульд суралцжээ. Багаасаа л бусдад шоолуулж, гадуурхагдаж байсан Ц.Баттулга их сургуулиа төгсөөд нутагтаа шүдний эмчээр ажиллаж эхэлсэн гэдэг. “Одой”, “жижигхэн” гэж шоолуулдаг байсан Ц.Баттулга нэг л мэдэхэд “Шүдний эмчээ” гэж дуудуулдаг болжээ. Энэ бол түүний уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шим гэдгийг тэрбээр хэлж байлаа.
Харин түүний спортын замнал бол маш хүнд замыг туулж, ихээхэн золиос гарган байж хүрсэн гайхамшигтай түүх юм. МУГТ Ц.Баттулгын бахдам амжилтын “Үнэн түүх”-ийг доорх линкээс үзнэ үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.