Яагаадхан8 цаг 23 минутын өмнө
Яагаадхан8 цаг 23 минутын өмнө
Казахстанд Байконур хэмээх маш алдартай олон улсын сансрын буудал байдаг гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Олон улсын нисэх буудал, хоттойгоо хамт “Байконур цогцолбор” гэж нэрлэгддэг энэ байгууламжийг ЗХУ 1955-1957 онд барьсан гэдгийг ч мэдэх биз. ЗХУ задарсны дараа цогцолбор бүхэлдээ Казахстаны эзэмшилж шилжиж, эдүгээ ОХУ түрээсээр ашиглаж байгаа.
Хойд хөрш Байконурын сансрын буудлыг ашиглахдаа зөвхөн түрээсэнд жилд 115 сая ам.доллар төлдөг гэдэг. Тэгвэл стратегийн асар их ач холбогдол бүхий байгууламжийг ЗХУ-ын удирдлагууд Оросын хаа нэгтээ биш, яагаад заавал Казахстанд байгуулахаар сонгосныг мэдэх үү.
Байконурт сансрын буудлаас гадна тив хоорондын пуужингийн цогцолбор байрладагт гол учир нь оршино. Ийм пуужингийн туршилтыг хийхийн тулд Камчатка хүртэл дунд нь ямар ч том хот тосгон байхгүй газрыг ЗХУ-ын өмнөд хэсгээс сонгож олох ёстой байжээ. Цогцолбороос харвасан пуужин замдаа уналаа гэхэд хохирол учруулахгүй байх талаас нь болдолцсон гэсэн үг шүү дээ /Газрын зураг дээр шугамдаад үзэхэд илүүдэх юун/.
Мөн төмөр зам, дэд бүтэцтэйгээс гадна, усны маш их нөөцтэй байх шаардлагатай байв. Пуужинг радио удирдлагаар удирдахын тулд хааш хаашаа 150-500 километрт саадгүй байх бас нэг шаардлага ч газрын сонголтод нөлөөлсөн байна. Казахстаны өргөн уудам тал энэ шаардлагад яг тохирч байсан юм. Чухам ийм олон шалгуурыг зэрэг хангасан учраас л ЗХУ Казахстаныг Сансрын хөгжлийн гол төв болгохоор сонгосон ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.