Мэдээ9 цаг 46 минутын өмнө
Мэдээ9 цаг 46 минутын өмнө
Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрбээр, “Монгол Улсын хөдөлмөрийн хуулиар хүн өөрөө ажлаас гарах өргөдлөө өгсөн бол шалтгаанаа тайлбарлаад дэмжээд л явуулдаг. Тэгэхээр Ерөнхийлөгч чөлөөлөгдөөд л явах байх. Өөрөө ажлаа өгөөд шалгуулъя гэж байхад УИХ авч үлдэнэ гэж байхгүй шүү дээ.
Ерөнхийлөгч хулгайтай тэмцэх ажлаа хийсэнгүй, гэхдээ гадаад бодлого тал дээр сайн ажилласан. Сайн зүйлийг нь сайн гэж хэлээд, муу зүйлийг нь муу гэж хэлэх хэрэгтэй. Үүнийг засах хуулиа УИХ нь гаргаад, төр нь төр шиг байх ёстой гэж бодож байна.
Ажлаа өгөх нь хариуцлага биш. Хүмүүс ажлаа өгөөд шалгуулаад үнэн зөвөө тогтоолгоод хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй. Ажил албан тушаал бол шагнал биш” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын гадаад бодлого, нэр хүнд ч гэж юу байхав ????? Ардчилал хүний эрх гэж чарласан 1 Алуурчин элбэгдохж дэлхий тойрч монголын нэрээр гуйлга гуйж гадаад эзэдтэйгээ хамтарч зэсийн үйлдвэртэй болоод жилдээ 80-150 сая доллор цуслаад одоо монголчуудаас үхтэлээ айгаад гадаад эздийнхээ хошногоны нүхэнд амиа хоохойлж байна Банкны дээрэмчин казиночин сүгийн үед бол сүгийн яашка 1 сүүлгүй шаазгай -яашка бас л монголын нэрээр баахан баялагийн лиценз, ховор амьтан шувууны наймаа хийж гуйлга гуйж кармаагаа дүүргэж байна Дэлхий монголыг юу гэж хардаг гээч ???? Өрөндөө баригдаж өтөнд идэгдсэн, хээл хахууль бялдуучлалын өмхий жорлонд живсэн, хуурамч ардчилалтай , алтаа зараад ч гуйлгачин….!!!! Энэ бол монголын нэрийн хуудас

November 17, 2026

November 17, 2026

November 17, 2026

November 17, 2026