К-поп2026 оны 05 сарын 13-ны өдрийн 05:47
“Blackpink”-ийн Женнигийн Австралийн дуучинтай хамтарсан уран бүтээл АНУ-ыг шуугиулж байна
“Blackpink”-ийн Женни Австралийн дуучин Tame Impala-тай хамтран гаргасан “Дракула” хэмээх уран бүтээл АНУ-д шуугиан тарьж байна.
Өдрөөс зугтаж, шөнийн амьдралыг илүүд үздэг хүмүүсийг цус сорогч Дракулатай зүйрлэж өгүүлсэн уг дуу энэ сарын 11-ний өдөр АНУ-ын “Billboard Hot 100” жагсаалтын эхний 10-т орж иржээ.
Энэ нь хоёр дуучны аль, алиных нь хувьд уран бүтээл нь АНУ-ын Биллбоардын жагсаалтын топ 10-т эрэмбэлэгдсэн анхны тохиолдол болсон байна. Өнгөрсөн долоо хоногт уг уран бүтээл АНУ-д 12.1 сая удаа сонсогдсон нь өмнөх долоо хоногийнхоосоо 5 хувиар өссөн үзүүлэлт аж.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.




