К-поп2026 оны 04 сарын 22-ны өдрийн 03:02
BTS хамтлагийн “Загалмайлсан эцэг” шоронд орж магадгүй байна
БНСУ-ын топ энтертэйнмент компанийг үүсгэн байгуулагч, K-pop-ын магнат, BTS хамтлагийг гаргаж ирсэн Бан Си Хюк хөрөнгө оруулагчдыг залилсан хэргээр шоронгийн хаалга татаж магадгүй байна.
Тэрбээр 2019 онд буюу Hybe компаниа олон нийтийнх болгохынхоо өмнө хөрөнгө оруулагчдаас 200 тэрбум вон /136 сая ам.доллар/ залилсан гэж буруутгагдаж байгаа юм.
Тодруулбал, компаниа олон нийтийн хувьцаат компани болгохгүй гэж амлан хөрөнгө оруулагчдаас дээрх хэмжээний хөрөнгө оруулалтыг татсан ч дараа жилийнх нь аравдугаар сард Kospi бирж дээр гарч, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болон дахин их хэмжээний хөрөнгө босгосон аж.
Энэ хэрэг нь тухайн үедээ л хуулийнхны хараанд өртөж, шалгагдаж эхэлсэн ч одоо болтол хариуцлага ногдуулаагүй. Энэ удаад ч гэсэн BTS хамтлаг дэлхий тойрон аялж тоглох болсонтой холбоотойгоор сөхөгдөж байна гэж энэ талаар мэдээлсэн хэвлэлүүд онцолсон байна.
Хамтлагийг дэлхийн 34 хотод хүргэх аялан тоглолтоос 1 тэрбум гаруй ам.долларын орлого олох төлөвтэй байгааг гэж шоу бизнесийн шинжээчид таамаглаж байгаа юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 24, 2026
Индонезичүүд BTS-ийн тоглолтод улсаараа бэлдэж байна

November 24, 2026
Дуучин Хваса “Mama awards”-аас хоёр шагнал хүртжээ

May 22, 2026
“Blackpink”-ийн Лиза хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг дуулжээ

May 13, 2026
