Мэдээ2026 оны 07 сарын 30-ны өдрийн 02:01
БЗД-ийн нэр бүхий агуулахад аммиак алдагдсаныг саармагжуулжээ
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах нэр бүхий ХХК-ийн хөргүүрийн агуулахын техникийн өрөөнд аммиак алдагдсаныг тогтоосон байна. Улмаар холбогдох байгууллагууд хамтран шуурхай арга хэмжээ авч, аммиакийн алдагдлыг саармагжуулжээ.
Тус агуулах нь 2013 онд баригдсан, 240 ам метр талбайтай бөгөөд хөргөлтийн системд ашигладаг аммиак техникийн доголдлын улмаас алдагдсан нөхцөл байдал үүссэн байна.
Мөн шалгалтаар тус аж ахуйн нэгжийн аммиак ашиглах химийн бодисын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нь тогтоогджээ.
Иймд уг зөрчлийг шалгуулахаар холбогдох материалыг Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






