Мэдээ2026 оны 09 сарын 06-ны өдрийн 14:13
Мэдээ2026 оны 09 сарын 06-ны өдрийн 14:13
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр Алтайн өвөр говь, Хангайн уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
2026 оны 09-р сарын 07-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Говь-Алтай, Архангайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгороор +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +16...+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +13...+15 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: +3 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2026 оны 09-р сарын 08-наас 2026 оны 09-р сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
08-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөлийн зарим сумд, Архангайн ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы хойд сумдын нутгаар, 08-09-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 09-ний өдөр Дундговь, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговь, Сүхбаатарын хойд сумдын нутгаар, 10, 11-ний өдөр Ховд, Говь-Алтайн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +12...+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026