Мэдээ2026 оны 09 сарын 08-ны өдрийн 21:13
Мэдээ2026 оны 09 сарын 08-ны өдрийн 21:13
"UBCARD" аппликейшн ашиглан хот орчмын чиглэлийн автобусны суудлаа гэрээсээ, гар утаснаасаа захиалах боломжтой болсон талаар Улаанбаатар смарт карт ХХК-иас мэдээллээ.
Би мэдээллийн дагуу тодруулахад, "Хот дотор явдаг чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжгүй. Зөвхөн "Чингис хаан" ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой" гэлээ.
Тодруулбал UBCARD аппликейшнээр дамжуулан:
-Суудал захиалга: Хүссэн суудлаа урьдчилан сонгож баталгаажуулах
-QR төлбөр: QR кодоо уншуулан хурдан бөгөөд хялбар зорчих
-Картын цэнэглэлт: UBCARD картаа аппаараа шууд цэнэглэх
-Маршрут харах: Автобусны чиглэл, байршлыг цаг тухайд нь шалгах боломжтой байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026