Спорт2026 оны 09 сарын 30-ны өдрийн 16:12
Спорт2026 оны 09 сарын 30-ны өдрийн 16:12
"Айчи-Нагоя 2026" Азийн зуны спортын 20 дугаар наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 57, 63, 70 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.
Өчигдөр манайхаас 60 кг жинд МУГТ Э.Ариунболд шагналт 7, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Уранзаяа шагналт 5 дугаар байр эзэлж, 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл, 66 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк алтан медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн, өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа нарын таван бөх дэвжээнд гарна.
Эрэгтэй
73кг жинд:
Залуу мастер Л.Энхдөл эхний тойрогт Хятадын бөх Лин Гаохуйтай барилдана.
-81кг жинд:
О.Шинэбаяр эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-д мөн Хятадын залуу бөх Ши Женьюүтэй таарчээ.
Эмэгтэй
-57кг жинд:
Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа эхний тойрогт Тайландын бөх Комолван Аккожантай учраа таарсан байна.
63 кг-ын жинд:
МУГТ Л.Энхрийлэн эхний тойрогт гоц мөргөжээ.
70 кг-ын жинд:
У.Анужин эхний тойрогт Киргизстаны бөх Алина Молдокуловатай таарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026

October 28, 2026