Мэдээ2026 оны 10 сарын 06-ны өдрийн 02:08
Ц.Баатархүү тамга авч зугатаад орой нь буцаагаад өгчээ
АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн даргаа хавсарч хийж “давхар” дээлтэй жил гаруй болоод саяхнаас бүлгээ гишүүддээ өгье хэмээн дуугарч эхэлсэн. Өөрөө ч бүлгээ зангидах асар өндөр сонирхолтой байсан учраас сандал суудал, Төрийн ордны том өрөө тасалгаагаа суллаж өгөх сонирхолгүй байсан. Гэсэн ч гишүүдийнхээ шахалтаар ийм шийдвэр гаргасан ч өчигдөр УИХ дахь бүлгийнх нь ирц хангалтгүй байв. Бүлгийн дарга ирц, оролцоог бүрдүүлэх ёстой ч тэрбээр нэг л хайнга ханджээ. Ингээд бүлгийн даргыг сонгох асуудлыг ирэх даваа гараг хүртэл хойшлуулсан байна.
Бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэр дэвшихээ илэрхийлж, гишүүд нь санал нэгдэж чадаагүй аж. Улмаар хурал тарах үед УИХ-ын гишүүн, Сүхбаатар дүүргээс сонгогдсон Ц.Баатархүү бүлгийнхээ тамгыг авч гарчээ. Үүнийг харсан зарим гишүүн бүлгийн даргыг сонготол тамгыг Ажлын албанд үлдээгээрэй гэхэд үл тоон авч гарч, орой болтол өгөхгүй “зугтсан” байна. Удаа дараа шаардуулсны эцэст өчигдөр орой тамгаа буцааж өгчээ.
Ц.Баатархүүгийн хувьд бүлгийн даргад Б.Түвшинг дэмжиж байгаа аж. АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Нэр дэвшиж буй Б.Түвшинг УИХ-д нэг удаа сонгогдсон бүлэг удирдах, зангидах зангараг, туршлага дутна гэж гишүүдийнх нь олонх үзэж буй учир дэмжихгүй байгаа аж. Өчигдрийн бүлгийн хурлын уур амьсгал ч тийм байсан учир ирц хангалтгүй гэх шалтгаанаар асуудлыг долоо хоногоор хойшлуулах зуур тамга тэмдэг “хулгайлах” асуудал ийн гарчээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 4, 2026
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараана гэдэг миний улс төрийн шашинд хэзээ ч нийцэхгүй

November 4, 2026
Б.Пүрэвдагва: Энэ өвөлдөө нийтийн тээвэрт 160 автобусаар парк шинэчлэл хийнэ

November 4, 2026
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн түймэртэй холбоотой гарч байгаа бүх зардлыг хохиролд тооцож, буруутай этгээдээр төлүүлнэ

November 4, 2026


