Мэдээ2026 оны 10 сарын 06-ны өдрийн 07:19
Канадад салан тусгаарлах үзэлтнүүд "хаданд гарч", нэгдмэл байдал нь ганхах уу
Канадын Квебек мужийн сонгуульд салан тусгаарлах үзэлтэй Квебекийн нам ("Parti Québécois" PQ) нам ялах төлөвтэй болсон нь олон улсын анхаарлыг татаад байна.
Тус нам ялалт байгуулснаар дарга Пол Сент-Пьер Пламондон /зураг/ нь мужийн захирагч болж, улмаар Ерөнхий сайд Марк Карнитай зөрчилдөн Канадын нэгдмэл байдалд сорилт учруулах вий гэсэн болгоомжлол байна.
Учир нь, Квебекийн нам ("Parti Québécois" PQ) нь мужийн тусгаар тогтнолыг дэмждэг бөгөөд сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Канадаас тусгаар тогтнох эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулна гэж амлан, улмаар иргэд дэмжиж, сонгуульд ялах нөхцөл бүрдүүлж байгаа нь болгоомжлох гол үндэслэл болж байгаа юм.
Пол Сент-Пьер Пламондон бүх нийтийн санал асуулгаа Д.Трампын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа явуулна гэж амалсан бөгөөд Альберта мужид мөн Квебектэй төстэй нөхцөл байдал үүсэж магадгүй байгаа нь асуудлыг улам анхаарал татам болгож байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
ОХУ-д Хэллоуины баярын оронд “Орос үлгэрийн баяр” тэмдэглэх санаачилга гарчээ

October 29, 2026
Аравдугаар сард ОХУ-ын 15 муж шатахууны хязгаарлалтаа цуцалсан ч нөхцөл байдал хүнд хэвээр байна

October 29, 2026
Усольцевынхны гэр бүлийг Монгол руу хууль бусаар гарч, тэндээсээ өөр улс руу дүрвэсэн гэсэн таамаг дэвшүүлжээ

October 28, 2026


