Мэдээ2026 оны 10 сарын 06-ны өдрийн 07:33
"Б.Баатарыг жагсаал зохион байгуулсан гэж шалгаж, саатуулсан"
"Херо энтертайнмент"-ийн Ерөнхий найруулагч Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гарсан. Үүнтэй холбоотойгоор тус энтертайнментийн зургийн дарга Г.Удаанжаргал өнөөдөр /2026.10.06/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Б.Баатарыг жагсаал зохион байгуулсан гэж шалгаж, саатуулсан. Мөнгө угаасан гэх хэрэг байхгүй. Үндсэндээ хийгээгүй зүйлээр нь цагдан хорилоо. Хэлэх үг олдохгүй процесс болж байна.
Үндэсний эв нэгдлийг бусниулсан уу гэж харахаар тийм юм алга. Би дандаа хамт байдаг. Манай найруулагч Б.Баатар уран бүтээл хийх болгондоо үндэсний үзлийг түгээдэг хүн. Гэтэл жагсаал цуглаан байгуулж, үндэсний эв нэгдлийг хагарган бутаргасан гэж үзэж байгаа үндэслэл нь ердөө л ганцхан энэ малгай байсан. Цаана нь мөнгө угаасан байдлаар цагдан хоригдсон юм байхгүй. Ийм зүйлээр хагарган бутаргасан хэрэг хийсэн гэж үзэж байгаа нь дэндүү инээдтэй байна" гэв.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


