Мэдээ2026 оны 10 сарын 12-ны өдрийн 16:14
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
Имарт 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох зорилгоор мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Имартын сайн дурын ажилтнууд, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн 47 сурагч болон эцэг эхийн төлөөлөл оролцов.

Үйл ажиллагааны хүрээнд 4.4 га талбайд нийт 430 ширхэг мод, сөөг тарьж, усалгаа хийсэн бөгөөд оролцогч сурагчдад байгаль орчноо хамгаалах, мод тарихын ач холбогдлыг таниулж, байгальд ээлтэй дадал хэвшлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр орууллаа.
Имарт нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэн үлдээхэд чиглэсэн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт сайн дурын ажилтнууд, сурагчид болон эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.

СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


