Мэдээ2026 оны 10 сарын 12-ны өдрийн 20:31
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
Төрийн банк харилцагчдадаа эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай, байгаль орчинд ээлтэй амьдрах орчныг дэмжих зорилгоор “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банкны харилцагчид “Ногоон орон сууцны зээл”, “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээл”-д хамрагдах боломжтой. Мөн Төрийн банкны “Хаус” хугацаатай хадгаламж эзэмшигчид тус компанийн хэрэгжүүлж буй “Бодь Тэгри Эко” төслөөс орон сууц худалдан авахдаа 1 м.кв талбайн борлуулалтын үнээс 3-5 хувийн хөнгөлөлт эдлэх зэрэг таатай нөхцөлүүд бүрдэж байна.
“Бодь Цогт групп” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлж буй “Бодь Тэгри Эко” хотхоны төсөл нь амины орон сууц, 12 блок бүхий нийт 1,056 айлын орон сууцнаас гадна худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, зочид буудал зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийдсэн, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чиглэсэн томоохон бүтээн байгуулалт юм.
Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч, "Итгэл төгс ногоон ирээдүй"-г түүчээлэгч Төрийн банкны хувьд харилцагч, зээлдэгчдэдээ санхүүгийн илүү өргөн боломжийг олгохыг зорьдог. Энэхүү хамтын ажиллагаа нь иргэдийг эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй орон сууцаар хангах, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ агаар, хөрсний бохирдлыг бууруулах тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэж байна.
Итгэл төгс Ногоон ирээдүй
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


